Иогоор хичээллэвэл сексийн дур хүсэл нэмэгддэг

Х.Оргил
07 сарын 25, 2018

Иог нь орчин үеийн эмгүй анагаах өндөр үр дүнтэй аргуудын нэг болоод байна. Судалгаагаар иогоор хичээллэх нь тэнцвэрийг сайжруулж, ясны нягтралыг дээшлүүлдэг болохыг Австралийн судлаач Хьюгт баталжээ.

Мөн Массачусетисийн их сургуулийн эрдэмтэд 2015 онд хийсэн судалгаагаар хүүхдийн зан төлөвт иог хэрхэн эерэгээр нөлөөлдөг болохыг харуулсан ажээ. Судалгаанд нийт 325 хүүхдийг оролцуулж 7 хоногт 1 удаа иогийн сургалтанд хамруулсан байна. Ингэхэд хүүхдүүдийн 80 хувь нь  уур уцаар, ядаргаа зэргийг даван туулах чадвар нь илт өссөн ажээ.

Энэ төрлийн судалгааг Ираны судлаачид хийсэн байдаг. Судлаач С.Фарифтех, А.Мохаммед нар хавдартай хүмүүсийг химийн эмчилгээнд орохын өмнө иогаар хичээлүүлжээ. Үр дүнд нь стрессийн түвшин илт багасч байгаа нь батлагджээ.

Мөн эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судлахад иогоор хичээллэсний дараа бодисын солилцоо эрс сайжирч бэлгийн дур хүсэл эрс нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.