IHS Markit-ийн шинжээчид Apple-ийн iPhone гар утасны өртгийн шинжилгээг хийж гаргажээ. 64 гигабайтын багтаамжтай iPhone X Америктаа 999 долларын үнэтэй. Харин IHS Markit-ын тооцооллоор үйлдвэрийн үнэ нь ердөө 370 доллар ажээ. 

Тус байгууллагаас гаргасан өмнөх шинжилгээгээр iPhone 8 247.51, iPhone 8 Plus 277.66 долларын үнэтэй гэсэн тооцоо гарсан. iPhone X-ийн угсралтын зардал илүү учраас үнэ нь өндөр байх нь аргагүй. Гэхдээ үнэхээр 370 доллараар “боссон” утас юм бол Apple нэг ширхэг утаснаас 629 долларын цэвэр ашиг олох нь. Өөрөөр хэлбэл, 63 хувийн ашигтай. Хэрэв 63 хувийн ашиг олдог бол Apple-ийн энэ улиралд олсон ашиг нь 38-38.5 хувьд хэлбэлзэхгүй, үүнээс хоёр дахин өндөр байх байсан. 

Юуны учир ийм зөрүүтэй байгааг технологийн салбарынхан гайхаж байна.