Apple компани шинэ загварын гар утас гаргамагцаа хуучин утаснуудынхаа процессорыг албаар удаашруулдгийг өнгөрсөн сард нотолсон. Өөрсдөө ч үүнийгээ баталж, хуучирч муудсан батерейд нэмэлт ачаалал өгөхгүйн үүднээс ингэдэг гэж тайлбарласан. Гэвч үнэтэй авсан гар утас нь ганцхан жил болоод ийнхүү гацаж эхэлдэг гэдгийг мэдээд хүмүүс зүгээр суусангүй. 

Apple үүнд хариу болгож 79 долларын үнэтэй батерей солих үйлчилгээгээ 29 доллар болгон хямдрууллаа. Apple өнгөрсөн жилүүдэд iPhone гар утаснуудаа албаар гацааж байсан ч энэ үйлдэл нь ил болмогц хямдруулж байгаа нь шударга бус. Гэхдээ л боломж олгосон нь сайшаалтай. 

Холбоотой мэдээ:

iPhone утасны үнэн төрхийг илчиллээ

Гацдаг iPhone-ы зайг солих арга

Энэхүү хямдрал энэ сард багтаж хэрэгжинэ. Үүнд хамрагдахын тулд та энэхүү линкээр орж Apple-ын албан ёсны үйлчилгээний төв, борлуулагч нарын мэдээллийг аваарай. Хэрэв та Англи хэлтэй бол туслах ажилтантай чатлаж өөрийн утасны сериал дугаарыг хийж хямдралд хамрагдах боломжтой эсэхээ шалгуулаарай. 

Манайд Apple-ын албан ёсны засварын төв ганц л байдаг “Номин трейдинг” компанийнх. Тийшээ бид холбогдсон боловч одоогоор солих боломжгүй гэсэн юм. Харин Apple-ын туслах ажилтан “Батерей солих үйлчилгээ хэрэгжиж эхэлмэгц өөрийн бүс дэх албан ёсны засварын төв болон албан ёсны борлуулагчид хандана уу. Тэдэнд батерей сольж өгөх бүрэн чадал бий” хэмээлээ. 

Хэрэв та хуучирсан зайгаа өөрөө солих хүсэлтэй бол энэхүү нийтлэлийг уншина уу.