BBC агентлагт ирсэн мэдээллийн дагуу Персид явуулсан мөрдлөгөөр Ирэн улсад коронавирусийн улмаас нас барсан хүний тоо даруй 3 дахин их болохыг олж тогтоожээ.  

Ираны Засгийн газрын танилцуулсан мэдээгээр өнгөрсөн 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ойролцоогоор 42 мянган хүн коронавирусийн шинж тэмдэгтэй нас барсан боловч эрүүл мэндийнх нь сайдын танилцуулж байгаагаар 14,405 хүн нас барсан гэжээ. 

Мөн вирусийн тохиолдлын хувьд албан тооноос барагцаалбал 2 дахин их буюу 451,024 тохиолдол байгаагаас 278,827 тохиолдол л бүртгэгдсэн байна. 

BBC

Хэдийгээр бүртгэгдсэн тохиолдлынхоо тоог дарагдуулсан ч Дундад Азидаа Иран улс нь хамгийн их тохиолдолттой улс юм. 

Түүнчлэн ойрын хэдэн долоо хоногт тус улс нь вирусийн тохиолдолын 2 дахь огцом өсөлтөд өртсөн. 

Эрүүл мэндийн дүгнэлт болон нас барагсдын жагсаалтаас үзвэл тус улсад коронавирусийн шинж тэмдэг бүхий анхны үхэл 2020 оны нэгдүгээр сарын 22-нд тохиолдсон байна. Гэвч энэ нь тус улсын зүгээс коронавирусээр нас барсан анхны тохиолдлыг зарлахаас нэг сарын өмнөх үйл явдал юм.

Тус мэдээлэл BBC агентлагт нууцлагдсан хаягнаас ирсэн бөгөөд Иран даяар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн нэр, нас, хүйс, шинж тэмдэг, эмнэлэгт хэр урт хугацаа өнгөрүүлсэн, суурь өвчтэй эсэх талаар тэмдэглэсэн байжээ.


Эх сурвалж: BBC