Австрали улс ирэх сараас хилээ нээнэ

П.Мөнгөнсор
10 сарын 01, 2021

Австрали улс оршин суугчдадаа хилээ нээж, гэртээ тусгаарлагдах хугацааг долоо хоног болгож багасгалаа. 

Энэхүү шийдвэр нь зөвхөн Австралийн иргэншилтэй хүмүүст хамаатай юм. 

Харин гадаадын иргэд, аялагчдад хэзээ хилээ нээх нь тодорхойгүй хэвээр байгаа. 

Сидней, Мелбоурн хотуудад вакцинжуулалтын түвшин 80 гаруй хувьд хүрсэн учир ийнхүү иргэдээ хүлээж авахад эрсдэлгүй гэж үзжээ.

Холбоотой сэдвүүд

австрали коронавирус хил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.