Австрали улс энэ сарын сүүлээс эхлэн вакцинд хамрагдсан олон улсын аялагчдад хилээ нээнэ. 

Энэ талаар тус улсын Ерөнхий сайд  Скотт Моррисон  "Үндэсний аюулгүй байдлын хороо болон Засгийн газар хэлэлцээд хоёрдугаар сарын 21-нээс бүх визтэй, вакцинд хамрагдсан хүмүүст хилээ дахин нээх шийдвэр гаргалаа"  хэмээн мэдэгджээ.

Австрали улсын иргэд, байнгын оршин суугчид, аялагчид, цагаач ажилчид болон олон улсын оюутнууд зэрэг нэвтрэх, зорчих боломжтой ба заавал хоёр тун вакцин хийлгэснээ нотлох ёстой гэнэ.

Хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй бол учир шалтгаанаа заавал нотлох шаардлага тавьжээ. 

Өнөөдрийн байдлаар Австрали улсад "Covid-19"-ийн халдвар авагсдын тоо 2.7 сая,  нас баралт 4200 хүрчээ. Иймд эрдэмтдийн  зүгээс дотоодын халдвар өндөр байхад хилээ нээх нь халдварын тархалтыг нэмэгдүүлж болзошгүй гэж анхааруулж байгаа ажээ.