1. Энэхүү хувилбарын анхны тохиолдол энэ сарын 24-ний өдөр буюу гурав хоногийн өмнө Хойд Африкт бүртгэгджээ.

2. ДЭМБ энэхүү шинэ хувилбарыг "Омикрон" гэж нэрлэсэн байна. 

3. Одоогоор Ботсвана, Бельги, Хонконг, Израиль улсуудад Омикрон хувилбар бүртгэгдсэн. 

4. Оксфордын судлаачид Омикроныг бусад хувилбараасаа илүү хурдан тархах чадвартай, вакцинд тэсвэртэй гэж онцолжээ.

5. Шинэ хувилбарын мутацид орох чадвар асар өндөр. 

6. АНУ, Их Британи, Европын холбооны 27 улс, Япон, Энэтхэг, Бразил зэрэг дэлхийн ихэнх улс орнууд хилийн хязгаарлалт тогтоож, Өмнөд Африкаас зорчигчид хүлээн авахгүй гэж мэдэгдлээ.