Б.Баясгалан
01 сарын 24, 2020
Коронавирусээс урьдчилан сэргийлэх асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаахаар шийдвэрлэлээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өнөөдрийн байдлаар БНХАУ-д коронавирусын 844 тохиолдол бүртгэгдэж, 25 хүн нас барсан гэсэн мэдээлэл ирсэн. Тус вирусын халдварлалт, нас баралт өдрөөр нэмэгдэж байна. Дээр нь томуу, томуу төст өвчний тархалт өндөр буюу амбуляторын үзлэгийн 5 хувийг эзэлж байна. Энэ үед коронавирусын эрсдэл орж ирвэл зөвхөн хүүхэд гэхгүй нийт хүн амын амь нас, эрүүл мэндэд ноцтой байдал үүснэ гэсэн тооцоо гарсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам Улсын онцгой комиссын хуралдаанд дараах саналуудыг оруулсан.
Харин хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлахад дипломат харилцааны шугамаар тухайн орондоо түрүүлж мэдэгдэж, эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Улмаар урд хөршийн хилийн боомтоор явган иргэд болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхээр боллоо" хэмээв.
Хилийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах санал гаргасан гэдгийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн юм.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.136] ・ 2020.01.28 Хариулах
нүүрс тээвэрээ хаагаагүй байхад зорчихоо хаагаагүйтэй адил биз дэ
Зочин [66.181.161.16] ・ 2020.01.26 Хариулах
Хилээ хаах гэж бодож суусаар байтал эрээнд өвчин гарсан байна шү
Зочин [202.126.89.141] ・ 2020.01.25 Хариулах
Nuursnii hiliig haaj bolohgui ee.
Зочин [66.181.161.24] ・ 2020.01.25 Хариулах
vnheer zow shiidwer bn ta narta bayrallaa
Санал болгох
1 Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ
2 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
3 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
4 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
5 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна