Олон жил хэлэлцэж ярилцсаны эцэст Иранчууд үндэсний мөнгөн тэмдэгт риалынхаа 4 тэгийг арилгаж, нэрийг нь солих тогтоолыг хууль тогтоох дээд байгууллага нь баталсан байна.

Ингэхдээ Их Монгол Улсын эзэнт гүрний нэг хэсэг байсан Ил хаадын улсад монголчуудын нэвтрүүлсэн "Түмэн" хэмээх зоосон мөнгөн тэмдэгтийн нэрийг сэргээн хэрэглэхээр болжээ.

Риал нь Испани-Португали гаралтай үг бөгөөд 1932 оноос хойш хэрэглэж байсан юм. Түмэн нь 10,000 гэсэн монгол үг бөгөөд 1925 он хүртэл тус улсын мөнгөн тэмдэгт байсан юм.

Шинэ хуулиар 10,000 риал 1 түмэнтэй (toman) тэнцэх бөгөөд 1 түмэн 100 парсетай тэнцэх юм байна. Гүйлгээнд байгаа цаасан мөнгөн дэвсгэртүүд болон зоосуудыг солиход дээд тал нь 2 жил зарцуулах аж. Энэ хугацаанд түмэн, риал аль алин нь хүчин төгөлдөр хэмээн үзэх юм.

1 ам.доллар тус улсын төв банкны албан ханшаар 42,000 риалтай тэнцэж байсан бол шинэ хуулиар 4.2 түмэнтэй тэнцэх болж байна. Гэхдээ ам.доллартай харьцах риалын ханш хар зах дээр 120,000 риал хэдийн давжээ.

Коронавирусын цар тахал, дэлхийн зах зээл дээрх нефьтийн үнийн уналт, АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээ зэргээс шалтгаалан Ираны эдийн засаг хурдацтай унаж гипер инфляцад нэрвэгдэх аюулд ороод буй. Ийнхүү "4 тэгийг арилгаснаар ирфляцын түвшинд нөлөөлөхгүй нь. Учир нь "Инфляци бол үр дагавар болохоос учир шалтгаан биш." гэж тус улсын төв банкны тэргүүн Абдулнасир Геммати дарламентын чуулган дээр үг хэлэхдээ тэмдэглэсэн байна.

Ираны мөнгөн тэмдэгтийн ханш 1979 оны Исламын хувьсгалаас хойш тасралтгүй уруудаж байгаа юм.