АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Иран улсад үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд мэдэгдэл гаргажээ. Түүний мэдэгдэлд дурдсанаар “Иран улс үндсэн эрхээ эдэлж буй ард иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэхээ зогсоох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн аж. 

Түүний эсрэг Ираны ерөнхийлөгч Ибрахим Раяас  "Иранд үүсээд буй эмх замбараагүй байдал хийгээд терроризм, сүйрэлд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг буруутай" гэж мэдэгджээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Америкийн ерөнхийлөгч  терроризм, сүйрлийг хувийн сэтгэгдлээр улам дэвэргэлээ. Америк улс бол агуу Сатан” хэмээсэн юм. 

Иран улсын хувьд сар гаруйн хугацаанд үймээн самуун, жагсаал үргэлжилж байна.

Хэрэг явдал 23 настай бүсгүйг хижаб буюу толгойн алчуураа буруу зүүж, Ираны хууль журмыг зөрчсөн хэргээр баривчилж, улмаар цагдаа нар түүнийг зодож, толгойн тус газар нь хүнд гэмтээснээс эмэгтэйн зүрх зогссон билээ.

Залуу бүсгүйн бичлэгийг үзсэн иранчууд ихэд хилэгнэж, эрх чөлөө, хүний эрхийн төлөө бослого гарган тэмцсэн нь өнөөгийн нөхцөлд байдалд хүргэсэн юм.

Үндэсний болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дурдагдсанаар, Махса Аминигийн үхлийн дараа иран иргэдийн өрнүүлсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр наад зах нь 17 хүн амь үрэгдсэн гэсэн мэдээлэл буй.

Норвегид төвтэй Курдын хүний эрхийн байгууллагын мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалын үеэр 450 орчим хүн шархдаж, 500 орчим хүн баривчлагдсан юм.

Тегеран хотоос эхэлсэн энэхүү эсэргүүцлийн жагсаал Исфахан, Шираз зэрэг олон хотод болж өргөжсөөр байна.

Иран дахь жагсаалтай холбоотой өмнөх мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


Эх сурвалж: The Reuters