Танигийн гэр бүл хэт даврагч бүлэглэлийн халдлагаас дүрвэн Нигер улсаас АНУ-д дөнгөж суурьшаад байв. Цагаачлан ирсэн түүний гэр бүлд хоргодох байрнаас өөр газар олдсонгүй.

Харин Тани сургуульд орсон даруйдаа шатрын дугуйланд элсэн орсон нь түүнд төсөөлөө ч үгүй амжилтыг авчирсан юм.

Хүү хичээлээ тараад гэртээ тасралтгүй 7 цаг шатрын спортоор хичээллэдэг байжээ. Амралтын өдрүүдээр 8-9 цаг, заримдаа бүр 10 цаг ч шатраа давтана. Энэхүү хичээл зүтгэлийнхээ ачаар Нигер хүүгийн нэр алдар түгсэн юм.

Хоёр жилийн өмнө Нью-Йоркийн шатрын аварга шалгаруулах тэмцээн түүний хувь заяаг өөрчилсөн билээ. Хүүгийнхээ ачаар Танигийн гэр бүл санхүүгийн асуудалд санаа зовох зүйлгүй болжээ. 

11 настай Тани Адевуми хүү энэ оны эхээр улсынхаа шатрын спортын дэд мастер цол хүртэж, тус цолыг хүртсэн 28 дах хамгийн залуу тамирчин болоод байна. Түүний дараагийн зорилго нь хамгийн залуу спортын мастер цолтон болох гэнэ

Өдгөө хамгийн залуу спортын мастер цолыг 12 настай Абиманю Мишра эзэмшиж байгаа юм. Харин Тани уг амжилтыг нэг цагаар хурдан тоглож эвдэхээр зорьж буй.

Тани Адевуми хүү болон түүний гэр бүл хүнд хэцүү нөхцөл туулж буй хүмүүст туслахаар хандивын аян зохион байгуулж байгаа юм.

Гоц ухаант хүүгийн түүхийг гадны хэвлэлд шагшин магтахын зэрэгцээ “Queen’s Gambit” цувралын бодит түүхтэй төстэй талаар дурджээ.

Эх сурвалж: CNN