Багийн гишүүнийхээ биед халдаж, ёс зүйн алдаа гаргаж байсан тамирчид

Болчимгүй алдаанаасаа болж олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулж, цаашлаад дэвжээгээ орхисон тамирчдын харамсалтай жишээ олон.
Энэ удаа ёс зүйн алдаа гаргаж, тэрхүү явдал нь дуулиан шуугианы тарьсан тамирчдыг онцолж байна.

Нүүр рүү нь нударгаа буулгасан нь

Сагсан бөмбөгийн ертөнцөд өөрийн нэрийг тодоор тамгалж, олны хүндэтгэл, магтаал шүүмжлэлийг эн зэрэгцүүлсэн тамирчдын нэг бол Майкл Жордан.

Чикаго Буллс багийн домогт тоглогч спортод амьдралаа холбон, тууштай зүтгэдгийнхээ хувьд багийн тамирчдадаа ч өндөр шаардлага тавьдаг гэдгээрээ алдартай.

Нэгэн удаа бэлтгэлийн явцад багийн тоглогч Стив Керртэй шаардлага биелүүлээгүйн улмаас үл ойлголцон гар зөрүүлж, нүүр рүү нь цохиж байжээ. 


 Олныг хамарсан үймээний эзэн Скот Скилс

NBA-ийн тоглогч, дасгалжуулагч Скот Скилсийг багийнхан нь “бяцхан могой”хэмээн хочилдог. Энэ нэр нь бусдаасаа харьцангуй намхан, хурдтай, зальжин байсантай нь холбоотой. 

Сагсан бөмбөгч Шакил О’Нил нэгэн удаа Лос-Анжелос хотноо Лэйкерс багтай тоглон хожигдсныхоо дараа бэлтгэлийн үеэр Скотт Скилтстэй ширүүн маргаан өрнүүлжээ. Уг маргаан тамирчдыг хамарсан зодоон болж хувирчээ.

Тухайн үед О’Нилоос биеэр жижиг Скоттыг дасгалжуулагч салгахыг оролдоход Скотт хүзүүнд нь дүүжлэгдэж, боосоор байсан гэдэг. 


Хурц, ширүүн зантай Шведийн хөл бөмбөгчин

Шведийн хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч, дэлхийн чансаагаар 3 дугаарт бичигдэж байсан Златан Ибрахимович бол хөлбөмбөгийн хамгийн супер оддын нэг. Тэрбээр Манчестер Юнайтед, Милан, Барселона, Парис Сент-Жермен зэрэг  хөлбөмбөгийн клубт тоглож байсан. 

Тэрбээр маш түргэн, хурц зан характертай нэгэн гэдгээрээ алдартай.

Бэлтгэлийн талбай дээр Огучи Оньюву Златан Ибрагимович нар зодолдож, тэднийг 10 гаруй тоглогч, дасгалжуулагч нарын тусламжтайгаар салгажээ. 

Зодооны үеэр Огучи Оньювугийн толгойн тус газар цохиж, хавиргыг нь хүртэл хугалсан байна. Уг тулааныг жагсаалтын хамгийн хэрцгий тулаанд гэхэд хилсдэхгүй. 


Мөрийгөө нэхэж буу тулгажээ

2009 онд Гилберт Аренас, Джаварис Криттентон нар нэг багт тоглодог байсан ч хоорондын харилцаа тийм ч найрсаг байсангүй.

NBA-ийн тоглогчид их хэмжээний мөнгөний бооцоо тавьж мөрийтэй тоглодог гэдгийг үзэгчид мэддэг.

Багаараа нислэгийн үеэр мөрийтэй тоглоом тоглож байгаад хожсон Гилберт Аренас хожигдсон Джаварис Криттентоноос бооцооны мөнгөө  нэхэж муудалцаж эхэлжээ. Энэ үеэр Гилберт Аренас “Миний мөнгийг өгөхгүй бол машинтай чинь шатаана шүү” ч гэж сүрдүүлж байсан

Маргаан ингээд өндөрлөсөнгүй, багийн хувцас солих өрөөнд нэгэндээ буу тулгасан ч азаар нэгнийхээ аминд халгүй өнгөрчээ. 

Аренас тусгай зөвшөөрөлгүй буу эзэмшсэн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, 30 хоногийн хорих ял, хоёр жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял сонссон юм. Харин Критентон буу хадгалсан хэргээр шүүхээс нэхэмжлэл гаргах хэлэлцээрийн хүрээнд нэг жилийн тэнсэн харгалзах ял сонсчээ.

Холбоотой сэдвүүд

дэлхий спорт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.