Гадаадаас иргэдээ авчрах онгоцонд ХӨСҮТ-ийн баг түргэвчилсэн оношлууртай явна

Б.Баясгалан
03 сарын 26, 2020

Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар яг одоо Улсын онцгой комисс хуралдаж байна.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Улсын онцгой комисс хуралдаж байна. Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл, 3-нд Япон улс руу иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц нисгэнэ.

Тусгай үүргийн онгоцонд ХӨСҮТ-ийн баг түргэвчилсэн оношлууртай явна. Олон улсын судалгааны дүнгээр коронавирусийн нууц үе 5,5-19 хоног байгааг үндэслэн иргэдийг тусгаарлагдах байранд байлгах хугацааг 21 хоног болголоо. 

Бусад асуудлаар хуралдааны дараа мэдээлэл өгнө" гэлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.