Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, ОХУ-аас ирэх, очих нислэгийг цуцаллаа.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үүд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл цуцалж байна. Ингэснээр эрсдэлтэй бүс буюу БНСУ, Япон улсаас ОХУ-аар дамжин ирж буй зөвхөн Монгол Улсын иргэдийг агаар, төмөр зам, автозамаар нэмвтүүлнэ. Ирээд 14 хоног ажиглалтад тусгаарлагдана. Сүхбаатарын боомт, Алтанбулаг боомт, Буянт-Ухаа гэсэн агаар, төмөр зам, автозамын гурван боомтоор манай улсын иргэд орж ирэх боломжтой. 

Одоогоор хамгийн эрсдэл өндөртэй, вирусийн голомтот бүс нутаг болсон Япон, БНСУ, Итали, Иран улсаас ирж буй гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй" хэмээлээ.