Б.Баясгалан
11 сарын 12, 2020
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Иймд иргэн та хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулъя.
Тус ажилд НМХГ-ын 400 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байна.
Маскаа зүүе, гараа ариутгая, зай барья, хөл хорионы дэглэмээ сайтар сахья гэж НМХГ-аас мэдээллээ.
Шадар сайд Я.Содбаатар "Улсын хэмжээнд хөдөлгөөнийг аль болох бүрэн зогсоох чиглэлд ажиллаж буй учир иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Үүнд хяналт тавина. Цагдаа, хүчний байгууллагын алба хаагчид гудамж талбай, орц, гарцад бүгдэд нь хяналт тавьж ажиллахаар зураглал гаргаж байна" хэмээн өчигдөр орой мэдээлсэн. Тус зураглалын дагуу алба хаагчид хяналтын эргүүл хийж байна.





Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.52] ・ 2020.11.14 Хариулах
гэрээсээ гарахгүй гээд яах юм харж суусаар байгаад хүүдүүд өлсгөж аллтай биш гар хоол хүнсээ авч ажил хийх ёстой биздээ өвчиний халдвар авсан хүмүүс бид ийг тэжээх юм уу үгүй шүү дээ өөрсдийгөө яая гэж хүмүүс
Зочин [139.5.218.138] ・ 2020.11.12 Хариулах
MH зуны малгайтай хөлдлөө, нөгөөдүүлээ хардаа
Санал болгох
1 “Дижидэх бүрд оноотой” урамшуулалт аян үргэлжилж байна
2 Стив Морэл: Монголын хөдөө шиг диваажин үгүй, хайрлаасай хамгаалаасай гэж хүсдэг
3 Байгалиа хөгжлийн үндэс болгосон Бутанчуудаас бид юу сурах вэ?
4 ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг
5 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу