Л.Дэлгэрмаа
02 сарын 08, 2021
Улсын онцгой комисс энэ сарын 11-нээс Коронавирусийн тархалтыг хумих зорилгоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шүлжүүлэхээр болсон. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулхаар төлөвлөж бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С. Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай уулзалт хийн, хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн байна.
Нийслэлд байгаа 411.420 өрхөөс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулахаар бэлтгэл ажлаа хийж байгаа аж. Үүнд нийслэлийн 15.184 албан хаагч үүрэг гүйцэтгэх юм байна.
Шинжилгээг явуулын 50, түр 73 цэгээр авч, өдөрт 42.250 хүнээс сорьц шинжилгээ авахаар төлөвлөсөн байна. Мөн энэ үеэр нийгмийн халамж шаардлагатай 21.000 өрхөд хүнсний тусламж үзүүлэхээр шийджээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.