Иргэний бүртгэл, мэдээлийн улсын төв иргэний бүртгэлийн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилготой 1900-1890 лавлах утсыг ажиллуулж эхэлсэн.

Энэ дугаараас Нийслэлийн иргэний бүртгэл, мэдээллийн алба, 21 аймаг, есөн дүүрэг, цаашлаад хороо, сумдын иргэний бүртгэлийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлдэг үйлчилгээний талаарх бүхий л мэдээлэл, лавлагааг дэлгэрэнгүйгээр авах бүрэн боломжтой юм байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн лавлах 1900-1890 утсанд 2019 оны эхний зургадугаар сарын байдлаар нийт 15299 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авч, санал хүсэлтээ илэрхийлэв.

Үүнээс иргэний улсын бүртгэлтэй холбоотой 8210, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой 1159, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 2749, бүртгэлийн зөрчилтэй холбоотой 13, мэдээллийн технологи, цахим үйлчилгээтэй холбоотой 103, архивын лавлагаа мэдээлэлтэй холбоотой 2721, захиргаа, хүний нөөцийн асуудлаар 67, эрх зүй, гадаад харилцааны хэлтэс 5, санхүү, төлөвлөлтийн газар 3, хяналт- шинжилгээ үнэлгээ, дотоод аудиттай холбоотой 4, бусад 259 нийт 15299 иргэнтэй холбогдсон байна.

Тус лавлах руу гадаад пасспорттой холбоотой асуудлаар иргэд хамгийн их хандсан аж.

Харьяалах нэгжТооХувь
Гадаад паспорттой холбоотой94631.45%
Гадаадын иргэдийн гэр бүлийн байдлын бүртгэл90.30%
Иргэний улсын бүртгэлтэй холбоотой61620.49%
Иргэний бүртгэлийн газартай холбоотой80.27%