МАДРИД ./El Pais/. Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны хамгаалалтыг хариуцдаг Испанийн хувийн харуул хамгаалалтын компани “WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг мөшгөж байжээ.

Ж.Ассанжийн өмгөөлөгч болон туслахуудтайгаа хийсэн уулзалтуудын талаарх аудио болон дүрс бичлэгүүдийг “Undercover Global S. L.” компанийн эзэн Давид Моралес Тагнуулын төв газарт дамжуулан өгсөн гэж үзэж байгаа аж. Энэ мэдүүлэгтэй холбоотойгоор Моралесийг мөрдөн шалгаж эхлээд байна. 

Ийнхүү тус харуул хамгаалалтын байгууллага болон тус газрын тэргүүн нарыг хүний хувийн амьдралд халдах, хээл хахууль авсан, мөнгө угаасан зэрэг бусад хэрэгт буруутгаж байгаа аж. Моралес энэ талаар тайлбар өгөөгүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг