УИХ-ын гишүүн О.Баасанхүү тойрогтоо ажиллах үеэр Жи Таймын хохирогчидтой уулзахад цагдаагийн байгууллагаас тагнаж чагнасан гэх мэдээлэл гараад буй. 

Тэгвэл уг асуудал дээр  Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тайлбар хийлээ.

"УИХ-ын О.Баасанхүү 2019.03.14-ний өдөр тойргийнхоо сонгогчидтой уулзсан.  Цагдаагийн байгууллага уулзалт хийж байгаа орчинд эргүүл гаргаж ажилласан. Тухайн үед цагдаагийн албан хаагч эргүүл хийж яваад танилтайгаа тааралдаж, энгийн яриа өрнүүлээд салсан байдаг. Тэр танил нь О.Баасанхүү гишүүний зөвлөх нь учраас энэ талаар УИХ-ын О.Баасанхүүд дуулгажээ. Тиймээс О.Баасанхүү гишүүн гомдол гаргасан. Бид шалгаж үзэхэд, О.Баасанхүү гишүүнийг цагдаагийн байгууллага тагнаж чагнаагүй гэдэг нь батлагдсан. Бид энэ талаараа албан бичиг хүргүүлсэн" гэв