УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд нэр дэвшиж буй 15 сайдын талаар мэдээлэл хийсэн. Тэрээр МАН давхар дээлийг эсэргүүцэж, тэмцэж байсан үйлдлээ өөрсдөө зөрчиж, УИХ-ын гишүүд өөрөө өөрийгөө сайдаар томилж байна хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн.

Үүний дараагаар О.Баасанхүү гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан бичгээр хүсэлт хүргүүлжээ

Тус албан бичигт "Монгол Улс нь Монгол Улсын Үндсэн хуулиар давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд зөвхөн Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй байдаг. Гэвч бусад улсын хууль тогтоомжийн хувьд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг, мөн өөрийн оронд нь хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд нөхцөл харгалзахгүйгээр өөрийн орныхоо иргэншлийг олгодог болно.

Иймд 2016 онд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүд болон одоо шинээр байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт орохоор нэр нь дэвшсэн УИХ-ын гишүүдийн иргэншлийн талаар судалгаа хийж УИХ-ын гишүүн миний нэр дээр үр дүнг танилцуулахыг хүсье" гэсэн байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн Төрийн удирдлагуудад хүргүүлсэн хүсэлт бүхий албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.