Л.Дэлгэрмаа
12 сарын 22, 2021
Израильд 60-аас дээш настай хүмүүс, эмнэлгийн ажилтнуудадаа нэн даруй дөрөв дэх тун хийхээр шийдвэрлэсэн талаар тус улсын Ерөнхий сайдын ажлын албаас мэдэгдлээ.
Израйлийн засгийн газраас омикрон хувилбараас үүдэлтэй халдварын шинэ давалгааны эсрэг хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж буй. Вакцины гурав дахь тунг дэлхийд анх хийж эхэлсэн тус улсын хувьд дөрөв дэх тунгаар анхдагч болох нь.
Гурав дахь тун хийлгэснээс багадаа 4 сар болж байгаа хүмүүс дөрөв дэх тунг хийлгэх боломжтой болно гэж үзжээ. Томоохон зах худалдааны төвүүд вакцины гэрчилгээ шалгаж үйлчилж байна. Түүнчлэн энэ долоо хоногоос эхлэн вакцинд хамрагдалт багатай бүс нутагт сургуулиудйг онлайнаар хичээллүүлэхээр шийдвэрлэжээ. Харин ковидын тохиолдол ихтэй бүс нутагт хүүхдүүдийн 70-аас доошгүй хувь нь нэг тун вакцин хийлгэсэн ангиудад л сургуульд заана. Вакцинжуулалтын хувь багатай хичээлийг онлайнаар заана.
Төрийн байгууллагуудын ажилтнуудыг ээлжээр ажиллуулахаар шийдвэрлэж, хувийн хэвшлийнхнийг гэрээсээ ажиллахыг уриалжээ. Дээрх шийдвэрүүдийг хамгийн багаадаа нэг сарын хугацаанд хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.