MGH-ийн Рагон институтын хийсэн судалгаагаар "Омикрон хувилбарын эсрэг дархлаа бий болгохын тулд Moderna эсвэл Pfizer вакцины нэмэлт тун шаардлагатай байна." гэжээ.

Дээрх судалгаа MIT болон Харвард "Cell" сэтгүүлд нийтлэгдсэн байна. Судалгааг MGH-ийн клиник эмгэг судлалын резидент Вилфредо Ф.Гарсиа-Белран, Рагон институтын эмч-шинжлэх ухаанч зэрэг багтсан багтай хамтран ажиллажээ.

Судалгааны үеэр COVID-19-ийн Файзер, Модерна, "Жонсон & Жонсон" вакцины аль нэгээр нь бүрэн вакцин хийлгэсэн 239 хүнээс цусны дээж авчээ. 

Судлаач Гарсиа-Белтран "Хоёр тунгаар вакцин хийлгэсэн хүмүүсээс авсан дээжийг ашиглах үед Omicron хувилбарын псевдовирусыг маш бага саармагжуулсныг илрүүлсэн. Харин гурван тун мРНХ вакцин авсан хүмүүс Oмикрон хувилбарын саармагжуулах үр дүн сайтай байсан" гэжээ.

Гарсиа-Белтраны хэлснээр нэмэлт тун нь баяжуулалтын уурагтай илүү нягт холбогдож эсрэг бие үүсгэж, үр нөлөөг нь нэмэгдүүлдэг. Түүнчлэн, нэмэгдүүлсэн тун нь SARS-CoV-2-ийн бүх хэлбэрт түгээмэл тархсан уургийн хэсгүүдэд чиглэсэн эсрэг бие үүсгэж болзошгүй гэсэн байна.

Мөн судалгааны үр дүнд нь CDC-ийн COVID-19-ийн эсрэг вакцины нэмэлт тун нь зөвхөн 16 ба түүнээс дээш насны хүмүүст тохиромжтой гэсэн зөвлөмжийг гаргажээ.


Эх сурвалж: The Harvard Gazette