Монгол хүн Монгол Улс яаж өөрийн 3 сая хүний нөөцийг хөгжлийн тулгуур болгож, дэлхийн хүн төрөлхтний нөөцөд дөрөөлж, мэдлэгийн эдийн засгийн тэргүүлэх орон болж хөгжихөд түлхэц болох болов уу гэсэн үүднээс дараах орчуулгын нийтлэлийг цувралаар хүргэж байна.

Израиль хүн болгон инноваци хийдэг үү?

Саяхан миний бие Жу Чи Рэн Хятад улсын өмнөө барьдаг өндөр технологийн компанийн 30 гаруй удирдагчдын хамтаар Израильд ажлын айлчлал хийгээд ирлээ. Энэ айлчлалаар би өөрийн юу ч мэдэхгүйгээ мэдэж, үнэхээр нүүрээ хийх газаргүй боллоо. Миний зохион байгуулж явсан айлчлалын баг өдөрт цагийн хуваарийн дагуу айлчлалаа хийж, орой нь буудалдаа буцаж, хүн тус бүр өөрийн ойлголт, ухааралын тухай ярилцаж түүндээ дүгнэлт хийдэг байлаа. Багийхандаа дараах нэгэн асуултыг тавьсан юм.

Старт ап үндэстэн буюу инновацийн үндэстэн гэх хүндэтгэлийг хүлээсэн энэ Израиль гэдэг улсад ирээд ямар, ямар шинэ зүйлийг олж мэдэв?

Израилийн гаалиар гаалийн маягт бөглөхгүй шууд нэвтэрдэг. Виз авсан ямар ч хүн төвөггүй Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч байгаагаас харвал Еврей нар өөрийн улс орны мэдээллийн технологи болон аюулгүй байдлаа хангах технологит маш итгэлтэй байгаа нь тодорхой юм.

Үүнээс өөр ямар сонин сайхан зүйл олж харав гэж би дахин асуулт тавилаа.

Израильд орчин үеийн тансаг трамвайгаар зорчиход трамвайн жолоочийн үйлчилгээ үзүүлж байгаа соёл нь манай Хятад орноос ямар ялгаатай байна уу гэж асуулаа. Мөн худалдаа хийж буй эрчүүд нь бараагаа дэлгэж тавин, худалдан авагчийг урин дуудаж, шаагилдаж байгаа нь Хятадаас ямар ялгаатай байна, Тэл Авив дах бидний буусан буудал нь Хятад болон бусад улсынхаас ямар шинэлэг, давуу зүйлсийг агуулав гэж асуулаа.

Буудал нь даруухан, хэт тансаг зүйл ажиглагдсангүй. Энгийн нүдээр харахад инновацийн үндэстэн гэгдэх ямар ч онцлог зүйл олж харсангүй. Израильд дэлхийн улс орнуудаас онцгойрсон, хүний нүдийг хужирлаж, гайхшруулсан зүйл харагдахгүй байна. Израильчууд бусад улсын хүмүүсийн амьдарч буй хэв маягтай яг л адилаар иргэд нь хийж чаддаг, амьдрахын төлөө хийх ёстой зүйлээ л хийн амьдардаг юм байна гэж дүгнэлтэд хүрсэн юм.

Гэтэл бидний дүгнэлт андуурал байсныг хэдэн жишээгээр татан харуулъя.

Өнөөдрийн Израилийн хүн ам нь 8 сая хүрэхгүй. Шанхай хотын хүн амын дөнгөж гуравны нэгтэй тэнцдэг. Гэтэл Израильд 38000-хан докторын цол зэрэгтэй, эрдэм шинжилгээний түвшний хөдөлмөр эрхлэгчтэй байгаа нь бүр хачирхалтай!

Израилийн газар нутгийн хэмжээ Бээжин хотоос жижиг. Гэхдээ өндөр технологийн аж үйлдвэрийн салбар нь нийт Израиль улсын ажлын байрны 10%-ийг хангадаг, эдийн засгийн нийт чадавхийн 15хувийг эзэлдэг, экспортын 50 хувь гаруйг эзэлдэг.

Шинжлэх ухаан технологийн судалгаанд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нь ДНБ-ний 4.2 хувь эзэлдэг нь дэлхийн хамгийн өндөр хөрөнгө оруулалтын үзүүлэлттэй улс болгожээ. Инноваци буюу шинэ технологийг аж үйлдвэр болгох явцад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ний 16%-ийг эзэлдгээрээ дэлхийд тэргүүлдэг.

Старт ап компаний тоо, VC хөрөнгө оруулалт, АНУ-ийн NASDAQ хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж байгаа компаний тоогоороо дэлхийд тэргүүлдэг.

Хамгийн гайхамшигтай нь ямар ч эрдэм шинжилгээний байгууллагад очсон тэнд ажиллаж байсан хүмүүс нэг хуудас тайлан гаргаж, дэлхийг орвонгоор нь өөрчлөж болохуйц технологийн хэдэн хувь нь Израилийн эрдэм шинжилгээний байгууллагууд, Израилийн стартап компаниуд эзэлдэг тухай маш их бахархалтай ярьж байлаа.

Би хамт явсан өндөр технологийн компанийн захирлуудаас яг юуг инноваци гэж ойлгох вэ гэсэн асуулт тавьсан юм.

Тэд зүйл бүрээр өөрийн санааг хэлж байлаа. Бид ярилцсаны эцэст инноваци гэдгийг чинь цөөхөн хүн л хийдэг юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Шинэ санаа олон хүнээс гардаггүй, нэг хоёрхон гойд онцгойрох санаанаас л инноваци амьдрал болдог юм байна.


Тэгвэл ямар нөхцлийг бүрдүүлсэн үед бүхэл бүтэн үндэстэн, цаашлаад улс орныг хүчирхэг чадавхтай болдог вэ?

Израилийн туршлагаас харвал инновацийг эрхэмлэн бойжуулж, үндэстний чадавхи болгодог хүчин зүйлүүдийн тогтолцоо бүрдүүлжээ. Энэ үед нийт иргэдийн түгээмэл хүлээн зөвшөөрсөн соёл болж төлөвшөөгүй, шинэ санаа олонхийн эсэргүйцлийг үл тоомсорлон эрсдэл хийж, стартап компани болгон удирдан авч явдаг бизнесийн удирдагчдын тоо нь тодорхой хэмжээнд хүрсэн цагт л инноваци үндэсний хөгжлийн чадавхи, бахархал болдгийг олж мэдлээ.

Гэхдээ инновацийг жирийн ард иргэд нь байнга хүртэж байдаг.

Тухайлбал, Израилийн үсчид Хятадын үсчдээс хамаагүй их орлоготой олж байна.Учир нь Израилийн шинжлэх ухаан технологийн хөгжил, инновацийн хөгжлийн үр шимийг Израилийн үсчин хүртэл хүртэж байна гэж олон хүн тайлбарласан.

Израильд шинжлэх ухааны салбарын хөгжил, инновацийн хөгжлөөс гарч байгаа үр шимийг хүртдэггүй аж үйлдвэрийн салбар, хувь хүн, гэр бүл, нийгмийн давхарга гэж нэг ч байхгүй. 

Аливаа үндэстэн хөгжин дэвжихийн тулд шинэ мэдлэгийг үйлдвэрлэх, түүнийг ажлын байр, цалин орлого, эрүүл мэнд нийгмийн даатгал, цаашлаад үндэсний эдийн засгийн суурь болгож хөгжүүлэх инновацийн иж бүрэн хүчин зүйл байхгүй бол бий болгож, байвал хөгжүүлж, тогтолцооны түвшинд цогцлоон байгуулах явдлыг үндэстний соёл болгох хэрэгтэй юм.

Ингэхдээ инновацийн үр өгөөжийг үндэсний эдийн засгийн хөгжлийн тогтолцооны хөдөлгүүр буюу амин сүнс болгох хэрэгтэй. Үүний үр дүнд цэвэрлэгч, үсчин, хэн ч байсан инновацийн үр шимийг хүртэх нь тодорхой бөгөөд тэдгээр инноваци хийж байгаа хүмүүсээ дэмжиж, уг соёлыг үндэсний ухамсар болгох хэрэгтэй гэдийг ухаарсан юм.

Өнөөдөр дэлхий дахинд Еврей үндэстний хийж бүтээсэн гайхамшгийг магтан дуулж, хүлээн зөвшөөрч, тэдгээр Еврей хүмүүсийн бүтээсэн гайхамшгийн үр шимийг хүртэж яваадаа баярлаж байна.

Еврей үндэстэн түүхэндээ өнөөгийнх шиг үргэлж бусдаар хүндлүүлж яваагүй. Дэлхийн  дайны үед 6 сая еврей хүн хүний ёсноос гажууд аргаар хядуулсан. Өнөөдрийн Израилийн олсон амжилтыг эргэцүүлж үзвэл, Израилийг үүсгэн байгуулах анхны санаа нь Еврейгийн Ционизм буюу Еврейгийн эрх чөлөөний өчүүхэн нэг санаанаас л эхэлсэн. Тэр нь юу байсан бэ гэвэл Еврей хүмүүс өөрийн гэсэн төрт улсаа байгуулж, өөрийн газар шороон дээр эрх чөлөөтэй амьдрах гэсэн санаа байсан.

Израилийн төр байгуулагдсаны дараа цөөхөн хэдэн төр, нийгэм, бизнес, шинжлэх ухааны удирдагчид, амьдралаа авч явж чадахааргүй болсон өөрийн ахан дүүсээ гэр оронтой, хүн шиг амьдрах амьдралтай, хийж бүтээх зүйлтэй болгох хүсэл эрмэлзлээ биелүүлснээс өнөөдрийн дэлхийн гайхамшиг бий болсон старт ап үндэстэн буюу инновацийн үндэстнийг бүтээж чадсан.

Үүнээс үзвэл, нэг үндэстэн, ард иргэд ч нэгдсэн хүслээ тодорхойлж, хамтдаа сайн сайхныг эдлэх эрмэлзлээр нэгдэж, бүгд хамтдаа хүчин чармайваас хүн төрөлхтний гайхамшгийг бүтээж болдог. Энэ нь мөн адил АНУ-гийн Силикон Валлэйд тодоор ажиглагддаг.


Үргэлжлийг энд дарж уншина уу: “Суралцана гэдэг жаргал” гэдгийг нялх балчраас нь ухааруулдаг еврей ээжийн ухаан