УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 7 минутын дотор хэлэлцэн баталлаа.

7 минутын 3 минутад нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төсөл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав. Улмаар хуулийн төсөлтэй холбоотой үг хэлэх гишүүн чуулганд оролцсон 67 гишүүний дунд байсангүй. Ингээд "дээрх хуулийн төслийг дэмжиж байна" гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг гишүүдийн олонх дэмжив.

Эцэст нь, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 48 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжиж, хууль батлагдав.

Ердөө 7 минутад баталсан тус хуульд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг ойлгохоор; мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй, Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй байх зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төслийг батлахыг дэмжсэн 48, татгалзсан 19 гишүүн

Дэмжсэн 48 гишүүн:

  1. С.Амарсайхан
  2. Г.Амартүвшин
  3. П.Анужин
  4. Т.Аюурсайхан
  5. Ё.Баатарбилэг
  6. Х.Баделхан
  7. Э.Бат-Амгалан
  8. Б.Бат-Эрдэнэ
  9. Ж.Бат-Эрдэнэ
  10. С.Батболд
  11. Ж.Батжаргал
  12. Б.Баттөмөр
  13. Б.Баярсайхан
  14. Х.Болорчулуун
  15. Х.Булгантуяа
  16. С.Бямбацогт
  17. Ж.Ганбаатар
  18. Г.Ганболд
  19. Х.Ганхуяг
  20. Г.Дамдинням
  21. Т.Доржханд /ХҮН/
  22. Б.Дэлгэрсайхан
  23. Б.Жавхлан
  24. Б.Жаргалмаа
  25. Г.Занданшатар
  26. Ц.Мөнх-Оргил
  27. Л.Мөнхбаатар
  28. Ж.Мөнхбат
  29. Н.Наранбаатар
  30. М.Оюунчимэг
  31. Ш.Раднаасэд
  32. Ц.Сандаг-Очир
  33. Д.Сарангэрэл
  34. Б.Саранчимэг
  35. Ц.Сэргэлэн
  36. Д.Тогтохсүрэн
  37. Ч.Ундрам
  38. Н.Учрал
  39. Ч.Хүрэлбаатар
  40. Д.Цогтбаатар
  41. Ц.Цэрэнпунцаг
  42. С.Чинзориг
  43. Б.Чойжилсүрэн
  44. Л.Энх-Амгалан
  45. Б.Энхбаяр
  46. Н.Энхболд
  47. Ж.Эрдэнэбат
  48. Д.Өнөрболор


Татгазлсан 19 гишүүн:

  1. А.Адъяасүрэн /АН/
  2. Ш.Адьшаа /АН/
  3. Н.Алтанхуяг /Бие даагч/
  4. Т.Аубакир
  5. Д.Бат-Эрдэнэ /АН/
  6. Ж.Батсуурь /АН/
  7. С.Ганбаатар /МАХН-аас сонгогдсон/
  8. Д.Ганбат /АН/
  9. Н.Ганибал /АН/
  10. Ц.Даваасүрэн
  11. Ц.Мөнхцэцэг
  12. Х.Нямбаатар
  13. С.Одонтуяа /АН/
  14. Б.Пүрэвдорж /АН/
  15. Ж.Сүхбаатар
  16. Ц.Туваан /АН/
  17. О.Цогтгэрэл /АН/
  18. Ж.Чинбүрэн
  19. Б.Энх-Амгалан

УИХ-д нийт 11 суудал авсан АН-ын 10 гишүүн нь дээрх хуулийг батлахаас татгалзсан бол нэг нь чуулганы хуралдаанд оролцоогүй байна.