Холливудын нэрт жүжигчин, кино найруулагч Жэки Чан нэгэн цахим ярилцлагын үеэр өвөө, аав нь Өвөр Монголын Монгол үндэстэн, ээж нь анхуй мужийн хүн хэмээн ярьжээ. Мөн аав нь Өвөрмонголоос Шандүнд нүүж нутагласан талаар ам нээсэн байна.

Бичлэг үзэх:

Тэрбээр 12 жилийн өмнө манай улсад хүрэлцэн ирж хоёр өдрийн хүмүүнлэгийн айлчлал хийгээд буцсан юм. Энэ үеэр өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр, тэд надад хятад хүн гэж хандаагүй. Хонг Конг хүн шиг хандаагүй. Монгол хүн шиг л хандсан. Жэки бол Монгол хүн гэж бодож байна. Угаасаа би Камбожид очихоор Камбожи хүн, Вьетнамд очихоороо Вьетнам хүн болчихдог. Тэгээд би ойлгосон л доо. Миний бие эх орондоо харъяалагдахаа аль хэдийнээ больжээ. Би дэлхийн хүн болж. Тэгээд л дэлхийг тойрч, хүмүүнлэгийн ажил зохиож явна” хэмээн ярьсан байдаг.