“Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин” группийн захирал Г.Алтан нарын хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв

Х.Оргил
03 сарын 06, 2019

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хуурамч гарын үсэг бүрдүүлж Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан гэх хэргээр "Жаст" группийн захирал Ш.Батхүүг мөн үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат, “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нарыг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байсан юм.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр 20.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ.

"Жаст" группийн захирал Ш.Батхүү нь зээлээр авсан мөнгөнийхөө 70 гаруй хувийг Олон овоот төсөлд зарцуулсан ч төсөл бүтэлгүйтсэн гэж мэдүүлсэн байдаг.

Холбоотой сэдвүүд

ш.батхүү эрдэнэтийн 49 хувь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.