Шууд: Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт ирлээ

Б.Баясгалан
03 сарын 06, 2019

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн дөнгөж сая Эрдэнэт хот дахь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн төв байранд ирлээ.

Одоо тус үйлдвэрийн удирдлагуудтай уулзах гэж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон.

Тодруулбал, УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна.

Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк, Монголын зэс корпораци хамтран төрийн мөнгөөр худалдаж авсан бөгөөд үүнд 400 сая гаруй ам.доллар төрөөс гарсан байна хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд буй. Тус хэрэгтэй холбоотойгоор өчигдөр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчлан, Эрүүгийн цагдаан албанд байцаалт авсан. Улмаар тус шөнийн 00.10 цагт Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан юм.

Эрдэнэт үйлдвэрийн төв байрнаас шууд дамжуулж байна.

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.