Саруулын Ариунжаргал
05 сарын 03, 2019
25 настай дуучин Жастин Бибер нь Эминемийн уран бүтээлийг сонсдог ч шинээр гарч ирж байгаа репперүүдийг тохуурхдаг нь таалагддаггүй гэжээ. “Би шинэ үеийн репперүүдэд дуртай, тэр харин шинэ үеийнхэнийг ойлгодоггүй” хэмээн сошиал хуудсаар өөрийн бодлоо илэрхийлжээ.
2017 онд “Where are you now” хит дууны эзэн попын ертөнцөд карьераа тавьсаны дараа 2009 онд олны танил реппертэй уулзаж байсан үеэ эргэн дурсаж, хамт авахуулсан зургаа оруулж байсан билээ. Мөн тэрээр 2015 онд Лондонд тоглосон концертынхоо үеэр 2002 оны хит “Lose Yourself” дууны коверийг танилцуулсан бол, 2012 оны хит “Boyfriend” дуунд реппийн хэмнэлийг оруулан дуулсан байдаг.
Эминем, 28 настай реппер Machine Gun Kelly-г Killshot дуундаа хурцаар шүүмжилсэн нь үгийн дайн болон хувирчээ. Кеllу анх реппер Эминемийн охин Хейлигийн талаар 6 жилийн өмнө хэлсэн сэтгэгдэл нь тэдний хоорондох таагүй харилцааны эхлэлийг тавьсан байна. Үүний дараанаас тэд хорон үгээр тасралтгүй бие биенийгээ довтлох болсон юм.
Жастин түүнийг Эминемийг хүндэлж, уран бүтээлийг нь сонсдог ч гэсэн залуу уран бүтээлчдэд боломж олгох хэрэгтэй гэсэн санааг өгөхийг хүссэн бололтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.