Х.Оргил
02 сарын 14, 2022
АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн холбооны (NFL) аваргын төлөөх финалын тэмцээний дундуур зохион байгуулдаг 15 минутын оддын тоглолтын үеэр реппер Эминем зүүн өвдөг дээрээ сөхөрч цагдаа нарын харгис балмад үйлдэл, арьс өнгөөр ялгаварлах үзэл, рацизмын эсрэг эсэргүүцлээ илэрхийлжээ.
Үндэсний хөлбөмбөгийн холбоо түүнийг дээрх үйлдлийг хийх гэж буйг мэдэж байсан, түүгээр барахгүй түүнийг өвдөг дээрээ сөхрөх үйлдэл хийхгүй байхыг сануулсан гэжээ.
Гэсэн ч дуучин Эминем холбооны анхааруулгыг үл тоон 50 секундийн турш өөрийн эсэргүүцлээ илэрхийлжээ.
Анх өвдөг дээрээ сөхөрч, эсэргүүцлээ илэрхийлэх энэхүү үйлдлийг 2016 онд Америкийн хөлбөмбөгийн San Francisco 49ers багийн тамирчин Колин Каперник төрийн дуулал явах үед босож хүндлэлгүй, өвдөг сөхөрч байжээ.
Түүний энэ үйлдэл олон улсад тархаж арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөний "таних тэмдэг" болсон юм.
70 мянган хүний суудалтай Лос Анжелес хотын Sofi цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн Ням гаригт болсон уг тэмцээнд Los Angeles Rams баг Cincinnati Bengals багийг 23-20 оноогоор буулгаж авсан байна.
"Super Bowl" тэмцээний дундуур уламжлал болон зохион байгуулдаг halftime show энэ жил 56 настай дуучин, хөгжимчин Dr.Dre, 50 настай реппер Snoop Dogg, Грэммийн 15 удаагийн шагналтай 50 настай реппер Eminem, 50 настай дуучин Mary J.Blige, 46 настай реппер 50 Cent нар тогложээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.