Б.Болормаа
02 сарын 28, 2021
Монгол оюутнуудыг АНУ-ын их, дээд сургуулиудад дотоодынх нь сургалтын тарифаар суралцуулах, магистр, бакалаврын төлбөрийг 20.000 орчим доллараар багасгах эхний алхмуудыг хийж эхэлсэн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрээр энэ талаар "Club-house" дээр оюутнуудтай уулзах үеэр онцолсон байна.
Л.Энх-Амгалан "Манай Улс гадаадад суралцаж байгаа оюутнууддаа нийт 3 төрлийн зээл олгодог. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцсэн оюутнууддаа 2010-2020 онд 420 оюутанд зээл олгосон байна.
2021 онд гадаадад суралцдаг оюутнуудад зориулсан зээлийн хэмжээ 5.8 тэрбум төгрөг. Үүнээс магистр, докторын сургалтын 46 оюутанд 2.7 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам гадаад, дотооддоо суралцагч оюутнууддаа олгодог зээлийн мэдээллийг ил тод болгох ёстой. "10.000 доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө" гэж мөнгө авдаг хүмүүс байдаг гэж ярьж байна. Ийм асуудал байгаа бол яг тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай.
Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол Авлигатай тэмцэх газраар шалгуулъя. Боловсролын салбарт байгаа авлигыг энэ мэтчилэн арилгахгүй бол сонсож, дуулаагүй зүйл их бололтой. Цаашдаа Оюутны тэтгэлгийн санг нээлттэй байх зарчмыг баримтална.
Мөн АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяртай хамтран АНУ-ын их, дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцөлөөр Монгол оюутнуудаа сургах эхний алхмуудыг хийсэн.
АНУ-д Монгол оюутнууд хамгийн багадаа 30.000-40.000 ам.доллараар суралцдаг. Тэгвэл бид АНУ-ын Засгийн газартай энэ чиглэлийн хэлэлцээрүүдийг хийж АНУ-ын дотоодын тарифаар буюу 7.000-10.000 ам.доллараар суралцах боломжийг бүрдүүлэх юм. Одоогоор АНУ-ын 2-3 мужаас бидний энэ саналыг хүлээж авахаа мэдэгдээд байна" гэв.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.180.14] ・ 2021.03.01 Хариулах
yankhanuudad taatai medeee baina daa gadaad surdag mongol ohid ymar baidaltai baidgiig er ni ene hun meddeg uu?
Зочин [73.132.175.172] ・ 2021.03.02 Хариулах
Hun bolgon adilhan bish shuudee. Uuriin chin meddeg humuus l tiim ym baidag bhdaa. Hun yr ni uuruu ymar bn tiim humuuseer l hureelegddeg shdee. Tolgoi dotor chin tarhi gedeg ym bwal joohon ajiluulaad uzeerei. Arai uuruur bodoj ehlene!!!!!
Зочин [64.119.16.221] ・ 2021.03.01 Хариулах
Yugsen ugvee???????? Chinii meddeg gants hoyr n tiim baidag baij bolno. Tsaana n uchnuun ih husel ermelzleltei, surch bolovsroh geed hunii nutagt hicheej baigaa huuhdud baigaa shuu!
Зочин [43.242.243.20] ・ 2021.03.01 Хариулах
Гэхдээ юун түрүүнд дотоодын их сургуулиудынхаа чанарт анхаар тэгэх үү!!! МУИС бол сурлагын чанар нтр хэцүү ш дээ би уг нь юм сурмаар гэтэл хэдэн цаг нөхцөөсөн багш нар. Хайран цаг хугацаа минь.
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай