УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "ЭМД угаасаа Эрүүл мэндийн сайдын мэдэлд байх ёсгүй. Энэ асуудлыг хэрэлдэж хэлэлцээд дийлээгүй юм !Цаашдаа ЭМД-ийг улстөрөөс ангид, хараат бус, өөрийг нь бие даалгасан тогтолцоотой болгох ёстой.Иргэдээсээ эрүүл мэндийн даатгалын мөнгийг хурааж авчихаад банкинд байршуулаад мөнгө хүүлээд сууж байдаг байгууллага биш" хэмээн бичжээ.

Мөн өнөөгийн эрүүл мэндийн даатгалыг "Өндөр хөгжилтэй орнуудад ЭМД-тай иргэн 20 хувь, Даатгалаас нь 80 хувийг төлдөг жишиг байхад манайд эсрэг байдаг. Гэтэл ЭМД-ынхан 56 тэрбум төгрөг хэмнэсэн гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ бол хэмнэсэн биш иргэддээ зориулаагүй байна гэсэн үг. " хэмээсэн байна.