Тийм ээ! Жастин Бибер, Хэйли Балдвин нар Багамын арлуудад аялах үедээ сүй тавьсаныг Америкийн "E!" телевиз Ням гаригт мэдээлжээ. 24 настай Канадын дуучин, 21 настай модель, Америкийн жүжигчин Стефен Балдвиний охин нар энэ талаар одоохондоо тайлбар хийгээгүй ч сүй тавих мөч олны нүдэн дээр ил болсон байна. "Жастин түүнд гэрлэх санал тавихаа мэдэж байсан учраас Нью-Йорк хотод байхдаа бөгж худалдан авсан байна. Энэхүү шийдвэр нь гэнэтийн байсан ч, Хэйли тэр хоёрын дунд юутай ч зүйрлэшгүй  нандин холбоо байдгийг тэрээр үргэлж мэддэг байсан гэж түүний ойр дотны сурвалж мэдээлжээ. Тэрээр Бямба гаригт олны нүдэн дээр хайрт бүсгүйгээсээ гэрлэхийг хүсчээ.

"Санал тавих мөч гэнэтийн байж чадсан, Хэйли шоконд орсон байсан ч тэдний бие биенээ гэсэн хайр мэдрэгдэж байсан” гэжээ.