Женнифер Анистон нөхрөөсөө салахад Брэд Питт нөлөөлсөн үү

Г.Сайнзаяа
02 сарын 26, 2018

Friends цувралын гол дүр, Америкийн хонгор Женнифер Анистон нөхөр Жастин Теротой гурван жил ханилаад саллаа. Улмаар түүний хуучин нөхөр Брэд Питт, Женнифер хоёр хоёулаа "зах зээлд" нэмэгдсэн гэсэн үг. Женнифер Брэдээс хойш анх удаа хүнтэй суусан ч түүх нь удалгүй өндөрлөсөнд Брэдийн нөлөө их байсан гэх цуурхал тараад буй. 

US Weekly-д Женнифер Брэд Питтийн бичсэн пост-ит захидлуудыг хадгалж байсныг нь Жастин мэдээд салсан гэх мэдээлэл гарсан. Харин өөр нэг сурвалж Женнифер Лос Анжелест, Жастин Нью Йоркд амьдрахыг хүссэн болохоор салсан гэж хэлжээ. E Network-д нэгэн эх сурвалж "Жен Брэдийн талаар огт ярьдаггүй. Аль эрт өнгөрсөн асуудал шүү дээ" хэмээсэн байна.

Холбоотой сэдвүүд

брэдпит харилцаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.