Жирэмсэлсэн эмэгтэй 10 минут хоцорч ​бэлгэвч авчирсан хүргэлтийн ажилтанг шүүхэд өгчээ

Э.Мөнхтуяа
09 сарын 26, 2019

Бэлгэвч хожимдож авчирсанаас нь болж жирэмсэлсэн хэмээн БНХАУ-ын Зянсу мужийн Сюйчжу хотын нэгэн эмэгтэй хүргэлтийн ажилтанг шүүхэд өгчээ. 

Су хэмээх эмэгтэй өнгөрсөн сард найз залуугийн хамт шөнийг өнгөрүүлэх үедээ бэлгэвч аваагүйгээ санасан тухай "World Press" сониноор дамжуулан Хятадын хэвлэлд мэдээлжээ.

Улмаар тус бүсгүй гар утасны програм ашиглан бэлгэвчний захиалга өгчээ. Захиалга хүргэхэд 20 хүртэлх минут болно гэдгийг захиалгын газраас мэдэгдсэн аж. Гэвч цаг агаарын байдлаас шалтгаалан хүргэлт хойшлогджээ.

Бүсгүйн мэдээлж буйгаар хосуудын хүлээх тэвчээр нь алдагдсан тул хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орсон аж. 

Харин хүргэлтийн ажилчин захиалга өгсөнөөс 28 минутын дараа Сугийн гэрт ирсэн байна. Энэ явдлаас хойш нэг сарын дараа Су жирэмсэн гэдгээ мэджээ. Тэрээр ихэд цочирдсон бөгөөд цагтаа ирээгүй хүргэлтийн улмаас хамгийн сүүлд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноо санажээ. 

Улмаар эмэгтэй хүргэлтийн ажилтанг шүүхэд өгсөн ба хоол тэжээл, эмнэлгийн үзлэг, ажлаас чөлөө авсан зардлууд болох 30,000 юан (4,206 доллар)-ыг түүнээс шаардсан байна. Тэрээр хүргэлтийн ажилтанд хандан “Хэрвээ чи цагтаа ирсэн бол ийм зүйл болохгүй байсан юм!” гэжээ. Харин хүргэлтийн ажилтан түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан ба дахин түүнтэй холбогдохыг хүсэхгүй байна хэмээн хэлжээ.




Эх сурвалж: https://nextshark.com

Сэтгэгдэл бичих (7)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.