Дэлхийн бэлгэвчний хэрэглээний ихэнхийг хангадаг Малайз улс дахь Karex компани коронавирусийн улмаас үйлдвэрлэлээ зогсоожээ.

Ийнхүү сул зогссоноос болж олон улсад бэлгэвч нийлүүлэлт 50 хувиар буурсан байна. Өнөөдөр тус компани ердөө 2 сарын нөөцтэй байна хэмээн ярьжээ.

Тус кампани Durex брэндийн бүтээгдэхүүнээр танигдсан бөгөөд НҮБ-ын Хүн амын сан гэх мэт олон улсын тусламжийн хөтөлбөрүүдээр дамжин дэлхий даяар тараагддаг аж.

Уг шалттгааны улмаас Малайз улс үйлдвэрлэлээ дахин эхлэх зөвшөөрлийг нь өгсөн байна. Гэсэн хэдий ч хөл хорионы үеэр ажиллах хүчний тал хувь ажиллана гэжээ.

Энэ талаар тус компанийн захирал "Сайн зүйл нь бэлгэвчний эрэлт эрс өссөн. Хүмүүс зайлшгүй шаардлагатай зүйлийн нэгэд багтаан авч байна. Гэвч зарим нь ийм цаг үед хүүхэдтэй болохыг төлөвлөөгүй хүмүүс ч бий"  Karex компанийн захирал ярьжээ.


Эх сурвалж: Reuters