Аливаа амьд бодгаль ус, агааргүйгээр амьдарч чаддаггүй шиг хүний нийгэм урлаг соёл, тэр дундаа дуу хөгжимгүйгээр төсөөлшгүй. Эх, хүүхэд хоорондоо хүйн холбоотой байдаг шиг бид нэг л мэдэхэд урлагтай холбогдчихсон байдаг. 

Хөгжим нь таны зан төлөвийг тогтоож болдог гэвэл та итгэх үү. Хүний зан төлөв цусны бүлгээс хамаардаг гэж үздэг. Тэгвэл Анагаах Ухааны үүднээс авч үзвэл эмэгтэйчүүд хүүхдээ хэвлийдээ тээх явцдаа хөгжим сонссоноор хүүхдийнхээ зан чанар, сэтгэцийн байдлыг бүтээж болдог аж. 

Түм түжигнэсэн нийслэл хотод маань үл ойголцох, хөл хөдөлгөөн, замын түгжирэл зэргээс шалтгаалан уурлаж бухимдах байдал бишгүй л тохиолддог. Бид энэ үедээ хөгжим сонсож уур бухимдлаа хэсэгхэн зуур мартаж яагаад болохгүй гэж.

Хөгжмөөр өвчнийг анагааж болдог гэдэг дээ. Анагаах хамгийн тохиромжтой нь сонгодог хөгжим. 

Сонгодог дундаа Моцарт, Гайдан, Бах, Рахманиновын бүтээлүүд хөнгөн гунигт автсан хэн нэгний амьдралыг жаргалаар тэтгэж, тайвшруулах увдистай. Тэгвэл эсрэгээрээ Вагнер, Шопены бүтээлүүд хүний дотоод сэтгэлийн шаналалыг улам даамжруулдаг хэмээн үздэг.

Мөн Японы эмч нарын судалгаагаар “Пинк Флоид”, “Энигма” зэрэг хамтлагуудын бүтээлүүдийг өндрөөр үнэлсэн байдаг. Дуу чимээ нь чичиргээгээр хурдан дамждаг ба чухамдаа тэрхүү чичиргээ нь биеэр дамжин тайтгарлыг өгдөг ажээ.  

Эх сурвалж: britannica.com