Есдүгээр ангийн сурагчид анхны бие даасан тоглолтоо Улсын Филармонид толилуулна

Монгол Улсын Консерваторийн Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн сургуулийн Мэргэжлийн Төгөлдөр Хуурын тэнхимийн 9а ангийн сурагчид анхны бие даасан тоглолтоо толилуулна.

Мэргэжлийн Төгөлдөр хуурын ангийн сурагч Г.Эгшиглэн, Л.Пунцагдулмаа нар нь төгөлдөр хуураар хичээллээд есөн жил болж буй юм. 

Тэд ийнхүү сурч, мэдснээ танилцуулах тоглолтоо  "Concerto Piano Duo" хэмээн нэрлэсэн байна. Тоглолт өнөө орой  19:00 цагт Улсын Филармонид болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: "Concerto Piano Duo" Puntsagdulmaa & Egshiglen

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.