Ерөнхий боловсролын сургуулиудад "Хөвгүүдийн зөвлөл" байгуулна

Л.Дэлгэрмаа
09 сарын 07, 2022

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хөвгүүдийн зөвлөл байгуулах санаачилгын хүрээнд есдүгээр сарын 9-нд чуулга уулзалт зохион байгуулна.

Уулзалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Зөв эрчүүд” клуб хамтран зохион байгуулж байна.

ЕБС бүрээс 3-5 сурагч, нэг багш оролцох бөгөөд "Өсвөр насны хөвгүүдэд тулгамдаж буй асуудал” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Ингэснээр хөвгүүд өөрсдийн асуудлыг тодорхойлж гарц, шийдлийг хайх замаар цаашдын үйл ажиллагааг явуулж нийслэлийн ЕБС-ийн “Хөвгүүдийн зөвлөл”-ийг байгуулахаар болжээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.