Өнөөдөр бол Улс тунхагласны өдөр. Энэ өдөр Төрийн ордонд Иргэний андгай өргөх ёслол болох гэж байна. Ёслолд 16 настнуудаа төлөөлж 850 сурагч оролцож, иргэний андгай өргөх юм. Тэдгээрээс шилдэг 33 сурагч улс төр, урлаг соёл, бизнесийн салбарт манлайлж байгаа эрхмүүдээс иргэний үнэмлэхээ гардаж авах гэж байна. Тодруулбал, тэдгээр залууст Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Т.Ариунаа, "Киви" хамтлагийн дуучин Д.Уламбаяр, "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч Э.Энхболд, "Дэлхийн мисс" тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нарын улс төр, урлаг, спортын салбарын манлайлагчид иргэний үнэмлэхийг нь гардуулж ёс төртэйгээр гардуулж өгөх юм.  16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч сурагчдад “Гоо” брэндийн хамт олон гарын бэлэг гардуулах аж.