Г.Сайнзаяа
09 сарын 15, 2018
Бага ангийн нэгэн охин “Би Манду байна. Би чамаас зүрх сэтгэлээ татаж чадахгүй байна. Би яах вэ?” гэсэн захидал бичиж, доор нь ханхүү, гүнж хоёр зуржээ. Харахад өхөөрдөм ч иймэрхүү хандлага 2010-аад оны хүүхдүүдээс элбэг гарах болсон. Энэ мэт хандлагыг хүүхэд мэдээж эцэг, эхчүүд болон хүрээлэн буй орчноосоо авч байгаа юм.
Насанд хүрэгчид хүүхдийн бүр цэцэрлэгт байхаас нь л “Чи найз охинтой юу”, “Чи хэнд сайн юм”, “Танай ангид хөөрхөн охин байдаг уу” гэхчлэн шалгааж эхэлдэг. Өнгөц харахад энэ нь өхөөрдөм, тоглоом шоглоом мэт байж болох ч хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж байдаг аж.
Сүүлийн үеийн хүүхдүүдийн бэлгийн бойжилт мэдэгдэхүйц эрт буюу 10-11 насанд эхэлдэг болсон. Энэ бол олон улсаас ажиглагдаж буй хандлага. Тэр үеэс хүүхдүүд айл гэртэж тоголдог найзыгаа өөрөөр харж эхлэх магадлалтай. Эцэг, эх нь хэрвээ үерхлийг байх л зүйл мэт ойлголт төрүүлсэн бол хүүхэд “Үеэрхээд л үзье, болохгүй бол тэр л биз” гэсэн бодолтой болдог. Гэвч хэн нэгэнд дасч, үнэ цэнэтэй зүйлээ зориулсны дараа хагацахад ганц томчууд ч биш, хүүхдүүд ч шархалдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн сургууль болон цахим орчинд дарамтад өртөх эрсдэлтэйг санах нь зүйтэй гэв.
Нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүүхэд залуучуудын үерхэх хэлбэр ч өөр болжээ. Энэ бүхнийг харгалзаж, үерхэл гэдэг ариун нандин зүйл байх учиртайг үг, үйлдлээрээ харуулахыг сэтгэл судлаачид зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.46.235] ・ 2022.05.07 Хариулах
Сайн байна уу? би 9настай. 2-р ангид байхад би нэг хүүхэдтэй сайн байсан. Нэг өдөр би гэмтийн бэлэг байртал өөр сургуульд шилжсэн байсан. Яагаад гэдгийн нь та мэдэх үү?
Зочин [202.21.108.94] ・ 2023.11.16 Хариулах
Хамтдаа үнсэлцсэн болххор
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай