Саруулын Ариунжаргал
02 сарын 18, 2019
БНСУ-ын Сөүл хотноо өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-нд болсон жиү жицүгийн Ази тивийн нээлттэй тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид 9 алт, 11 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.
Энэхүү “Asia continental pro jiu jitsu championship 2019” тэмцээнд манай улсаас Монголын жиү-жицү бөхийн холбоо /МЖЖБХ/-ны "Алтан гишүүн" өргөмжлөлт Л.Эрдэнэбаяраар ахлуулсан Азийн наадмын анхны медальт Ц.Удвал, ДАШТ-ий хүрэл медальт Б.Хулан тэргүүтэй 28 тамирчин хүч, ур чадвараа сорин ийнхүү бахдам амжилт үзүүллээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.