Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 11, 2023
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадыг хэзээ ч тэсэрч болзошгүй "цагтай бөмбөг" гэж үздэг байна. Гэвч Бээжинтэй "ухаалаг харилцаа" тогтоох арга замыг эрэлхийлж буй тул Хятадад хор хөнөөл учруулахыг хүсэхгүй байгаа талаараа Америкийн удирдагч Пүрэв гарагт Юта мужид болсон сонгуулийн кампанит ажилд зориулж хөрөнгө босгох арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.
Байден "Хятад улс ихэнх тохиолдолд 'цагтай тэсрэх бөмбөг' байдаг" гэж хэлснийг Цагаан ордны хэвлэлийн мэдээллээс хэвлэлүүд иш татжээ.
Тэрбээр “Хятад улс эдийн засгийн хүндрэлтэй, тэр дундаа тус улсад ажилгүйдэл өндөр түвшинд хүрсэн. “Муу зүйл хийвэл муу л үр дагавартай” гэж нэмж хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн зургадугаар сард Калифорнид сонгуулийн кампанит ажилдаа зориулсан хөрөнгө босгох уулзалтын үеэр Хятадын удирдагчийг "дарангуйлагч" гэж мэдэгдсэн билээ.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 онд тэрбээр Цагаан ордонд анхны хэвлэлийн бага хурлаа хийж, “Миний эрин үед Хятад дэлхийн хамгийн хүчирхэг улс болж чадахгүй” гэж мэдэгдэж байв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.