Америкчууд 7 дугаар сарын 4-ний өдөр тусгаар тогтнолын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл ирэх сарын энэ өдөр гэхэд АНУ коронавирусээс ангижирсан түүхэн өдөр болгохыг зорьж байгаа гэж АНУ-ын ерөнхийлөгч Жой Байден мэдэгдлээ.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд 21-ээс дээш насны, вакцин хийлгэсэн 200 мянган хүнд үнэгүй шар айраг өгөх юм. Уг зорилгынхоо хүрээнд Будвайзер брендтэй хамтран ажиллах болсноо зарласан байна.

Уг болзол 7 дугаар сарын 4-ний өдрөөс өмнө иргэдийнх нь 70 хувь вакциндаа хамрагдсан тохиолдолд л хүчинтэй юм. Одоогоор вакцины насны нийт иргэдийн 63 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байгаа аж. 

Энэ сарын 2-ны өдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээний тухайдВакцинжуулалтыг бодит, үр дүнтэй үйл хэрэг болгох сарын хүрээнд бид ард иргэдээ вакцинд хамрагдахад илүү хялбар нөхцөлийг бүрдүүлсээр байна. Үр дүнд нь вакцинд хамрагдах иргэдийн тоо ч өсөж байгаа нь сайшаалтай.

Энэхүү урамшууллын аргыг одоогоор тус шар айрагийн компани болоод Криспи Креам гэх хоёр компани хэрэгжүүлж байгаа ба би хувьдаа шар айраг, донут хоёрыг хольж идэхийг зөвлөхгүй ч сонголт иргэдийнх” хэмээжээ.

Коронавирусээс сэргийлэнгээ үнэгүй шар айраг ууж, донут идээд л, гайхалтай биш гэж үү?


Эх сурвалж: UNILAD