Академи энэ жилийн хамгийн “алдартай” кинонд зориулан шинэ ангилал нэмж оруулсанаа зарлалаа.

Тус мэдээлэлдээ "Энэ жил дуусах болоогүй ч ирэх хавар Оскарт нэр дэвших кинонуудыг өрсөлдүүлээд эхэлсэн. Гэхдээ 12 дугаар сар хүртэл зай ч байна хэмээгээд 2019 онд болох 91 дэх Академийн шагналын талаар дараах мэдээг дуулгажээ. 

-Ирэх жилийн 2 дугаар сарын 24-нд шагнал гардуулах ёслол болох бөгөөд гурван цаг үргэлжилнэ. 

-Зарим нэг шагнал гардуулалтыг шууд эфирээр гаргахгүй. 

-Киноны нэр төрөлд шинээр ангилал оруулсан нь “тухайн жилийн хамгийн алдартай киног тодруулах” хэмээжээ.

“The Rock” киноны од Двейн Жонсоныг уг төрөлд нэр дэвшиж, шалгарах болов уу гэсэн таамаг өндөр байгаа "Алдартай кино" гэдгийг Академи яаж тодорхойлох нь одоохондоо тодорхойгүй буй юм.