Нээлтээ хийгээд удаагүй байгаа “John Wick:Chapter 3 — Parabellum” киноны гол дүрийн жүжигчин Киану Ривзийн шүтэн бишрэгчидтэйгээ зураг авахуулах өвөрмөц байдал олны анхаарлыг татаж буй.

54 настай жүжигчин шүтэн бишрэгч эмэгтэйчүүдтэй зураг авахуулахдаа буруугаар ойлгогдохгүйн тулд тэдний биед огтхон ч хүрдэггүй байна

Зарим шүтэн бишрэгчид түүнийг нянгаас айх өвчтэй гэж таамагладаг бол нөгөө хэсэг нь жинхэнэ эр хүн гэж өргөмжлөх нь бий. 

6 дугаар сарын 9-ний өдөр “Unprofessional Madman” хэмээх хуудаснаа түүний  шүтэн бишрэгч эмэгтэйчүүдтэй авахуулсан хэд хэдэн зураг тавигджээ.

Эдгээр зураг дээр Киану Ривз эмэгтэйчүүдийн хэнийх нь ч биед огт хүрээгүй байжээ. Уг зурагнууд 8000 хүнд таалагдаж, 2000 гаруй сэтгэгдэл үлдээсэн байна. Шүтэн бишрэгчид нь “Түүнийг мэдэх тусам улам л таалагдаж байна”, “Жинхэнэ эр хүн” бүр “Бурханаас ирсэн бэлэг” ч гэж  магтсан сэтгэгдэл үлдээжээ.

Харин зарим шүтэн бишрэгчид түүнийг элдвийн шүүмжлэлд өртөхөөс зайлсхийдэг хүн гэж үздэг.

Нэгэн фэйсбүүк хэрэглэгч “Тэр өөрийгөө эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхагч болон феминист хүмүүсийн анхааралд өртөнө гэдгээ мэдэж байгаа. Тэр ч ухаантай шүү ” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.

 Харин зарим шүтэн бишрэгчид түүнийг элдвийн шүүмжлэлд өртөхөөс зайлсхийсэн байх гэж таамаглаж байгаа юм байна.