Сардины онгон зэлүүд эргээс 40 орчим кг элс хулгайлан, хууль бусаар хил давуулан гарахыг завдсан Франц хосууд Италийн шоронд зургаан жилийн ял эдлэх шийтгэлтэй нүүр тулаад байна.

Газар дундын тэнгисийн арлын элсний хатуу чанд хуулийг үл тоомсорлосон хосууд 14 шилэн лонхонд үнэт эрдэс агуулсан элсийг авч яваад баригджээ. Элсийг Сардины өмнөд эргээс авч, авто машиныхаа ар талд ачин Францын Тулан руу гарахаар ачааны онгоцонд суухаар завдсан байна. 

Жуулчид тус лонхыг бэлэг дурсгалын зүйл хэмээн мэдүүлжээ.

Жуулчид элс хулгайлах болсон нь орон нутгийнханы бухимдлыг төрүүлсэн бөгөөд элс, хясаа зарахаар завдсан этгээдүүд 2750 фунт стерлинг хүртэл торгууль ногдуулан, зургаан жил хүртэлх хорих ял оногдуулах хууль баталжээ. Нэг зуны туршид явуулсан хяналт шалгалтын дүнд Сардинийн төв нисэх онгоцны буудал болох Кальяригийн гааль таван тонн элсийг саатуулсан тооцоо гарчээ.

Гаалийн байцаагч СNN-ийн Травелд хурааж авсан хэдэн арван тонн элсийг байгальд нь асгасан гэж мэдээлсэн байна. Тэрээр жуулчид “Дурсамжаа оюун ухаандаа хадгалан, элсийг тайван орхих хэрэгтэй, элс тэдний биш бид бүхний өмч юм” хэмээн мэдэгджээ.