Клоуи Кардашианы найз залуу Тристан Томпсон нь Кайли Женнерийн хамгийн сайн найз болох Жордин Вүүдстэй учир ургуулсан талаарх мэдээлэл өнгөрсөн мягмар гарагт цацагдсан. 

Вүүдс нь олон жилийн турш Женнерийн гэр бүлд албан бус гишүүн байсан тул түүний урвалт нь тэдний гэр бүлд хүнд шарх үлдээсэн нь дамжиггүй.

Нөхцөл байдлын талаар Кайли Женнер шууд тайлбар хийгээгүй ч шууд бус байдлаар хариу үйлдэл хийсэн хэмээн фенүүд нь таамаглаж байна. 

Учир нь өчигдөр Женнерийн косметикийн брэндийн “Kylie Cosmetic”-ийн уруулын будагны сет-нд хямдрал зарласныг анзаарчээ. Тэр дундаа “Jordy” нэртэй буюу Вүүдсийн хочоор нэрлэгдсэн өнгө нь 27 доллараас 50 хувь хямдран 13.50 доллар болжээ. 

Мөн түүний нэртэй нүдний palette нь 69 доллароос 55 доллар болсон байна. Гэсэн ч Вүүдстэй хамртан гаргасан будагнуудын дийлэнх нь хямдрал зарлаагүй гэнэ.

People сэтгүүл Вүүдсийг Кайлигийн байшингаас нүүсэн тухай мэдээлжээ. Вүүдс хараахан мэдэгдэл хийгээгүй байгаа бол Томпсон твиттер хуудсаараа “Fake news” буюу худал мэдэгдэл хэмээн хариу бичсэн ч тун удалгүй сэтгэгдэлээ устгасан байна.


Эх сурвалж: https://www.thisisinsider.com