"Боловсрол" телевизээс зохион байгуулдаг "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн энэ улирлын дугаарын финалын шат өчигдөр болж, тус шоуны энэ улирлын шилдэг оролцогчоор жүжигчин Т.Бархүү тодорсон билээ. Өмнөх улирлын шилдгүүд оролцож буйгаараа энэ удаагийн шоу нэлээд онцгой бөгөөд эн тэнцүү өрсөлдсөн юм.

Тэгвэл сүүлийн буюу өчигдрийн дугаарт дуучин Б.Халиун Казахстаны дуучин Димаш Кудайбергенийг дуурайж, “Sos Dun Terrien” дууг нь дуулсан. Б.Халиуны тус үзүүлбэр дуучин Димаш  Кудайбергенд хүрчээ.

Энэ талаар К.Димаш өөрийн инстаграм хуудаснаа "Үнэхээр сонирхолтой үзүүлбэр байлаа. Энэ охин надтай маш адилхан болжээ" хэмээн Б.Халиуны бичлэгийн хамт нийтлэжээ.

К.Димаш нь 2017 онд БНХАУ-д зохиогдсон "Би дуучин" нэртэй олон улсын уралдаанд оролцож, доод өнгөөс дээд өнгө хүртэл зургаан өнгөөр гайхалтай чадварлаг дуулж, дэлхийд танигдсан билээ. Улмаар түүнийг "гургалдайн" хоолойтой дуучин гэх болсон юм.

 

Димаш Кудайберген


Б.Халиун