Б.Баясгалан
05 сарын 06, 2021
Намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах маргаантай асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрөөс Сүхбаатарын талбайд суулт хийж буй. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр тэдэн дээр очиж уулзлаа.
Энэ үеэрээ Х.Нямбаатар "Намынхаа талцал, хуваагдлыг төрийн зовлон болгож гарч ирэхээ больчихооч ээ. Гэхдээ бид та бүхэнд шаардлагатай зүйлсийг өгөх асуудлыг УОК-т тавьсан. Хэрэв УОК зөвшөөрвөл майхан, эсгий гудас зэргийг өгнө.
Ер нь та бүхэн бусад иргэнтэй адил халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд, ажил, гэрээсээ дуу хоолойгоо хүргэх ёстой" гэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Та нар өөрсдөө 10 гаруй гэр бариад Сүхбаатарын талбай дээр сууж болдог. Бид яагаад 2-3 шөнө сууж болдоггүй юм. Шударга бай л даа" гэв.
Хариултад нь Х.Нямбаатар "Тэр коронавирус гэдэг ойлголт байгаагүй. Өнгөрсөн шөнө 1000 гаруй хүн халдвар авч, 12 хүн нас барлаа. Тиймээс иргэдтэйгээ яг адил эрхтэй байцгаая. Иргэд гэртээ карентинлагддаг. Та хэд энд улс төрийн зорилгоор цуглаад байж болохгүй" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.107.147] ・ 2021.05.06 Хариулах
Тус тусад нь нэг нэгээр тусгаарлах хэрэгтэй.