ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа

Peak.mn
06 сарын 25, 2026

ХААН Банк Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны “Санхүүгийн системийг ногооруулах (GCF GFS)”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих (WiB)”, “Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих (YiB)” хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 170 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээ байгууллаа. Энэхүү санхүүжилт нь ЕСБХБ-наас Монголын санхүүгийн байгууллагад олгож буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилт бөгөөд ХААН Банкны урт хугацааны, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. 


Санхүүгийн системийг ногооруулах хөтөлбөр

ЕСБХБ болон Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн системийг ногооруулах(GCF GFS)”хөтөлбөрийн хүрээнд олгож буй 80 сая ам.доллар ньхүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүч, усны хэмнэлтийг нэмэгдүүлэх,байгаль орчинд ээлтэй ногоонтөсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулагдана.Түүнчлэн, санхүүжилтийн эх үүсвэрээс гадна ногоон санхүүжилтийн чиглэлд банкны дотоод чадавхыг бэхжүүлэх, харилцагчдад сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах ногоон технологийн зөвлөх санхүүгийн бус үйлчилгээ дагалдаж байна. 


Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр

ЕСБХБ-ны хэрэгжүүлж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр (WiB)”-ийн хүрээнд тавдахь удаагийн санхүүжилтбуюу 50 сая ам.долларын гэрээ байгуулж байгаа нь ХААН Банкны эмэгтэйбизнес эрхлэгчдийг дэмжих санхүүжилтээр зах зээлд тэргүүлж, бодит үр дүн гарган ажиллаж буйг үнэлж, итгэл хүлээлгэж буйг илэрхийлж байна. Энэхүү санхүүжилтийн онцлог ньЕСБХБ-наас шинээр хэрэгжүүлж буй "Care Window" санаачилгын хүрээнд ХААН Банк нь эмэгтэй удирдлагатай асрахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бизнесүүдийнсанхүүгийнхүртээмжийг нэмэгдүүлж, бизнесийн өсөлтийг дэмжихэд чиглэж байна.


Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр

40 сая ам.долларын“Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих(YiB)”хөтөлбөр нь ЕСБХБ-наас ХААН Банканд олгож буй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч, 35 хүртэлх насны залууст чиглэсэнанхны санхүүжилт болж байна.Уг хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ-ны зөвлөх багтай хамтран ХААН Банкнызалуу бизнес эрхлэгч харилцагчдад бизнесийн ур чадвараасайжруулах, үйл ажиллагаандаацахим шийдлийг нэвтрүүлэхэд ньдэмжихтөрөл бүрийн сургалт, зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ үзүүлэхюм.

ХААН Банк нь 2007 оноос хойш ЕСБХБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү урт хугацааны түншлэлийн хүрээнд тогтвортой болон ногоон санхүүжилт, жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөрүүд, харилцагч байгууллагуудад зориулсан сургалт, хөгжлийн төсөл, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлж байна.Энэ хугацаанд анх удаа залуучуудыг дэмжих санхүүжилт нэмэгдсэн нь ХААН Банкны салбар дахь манлайлал, Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжилд оруулж буй тэргүүлэгч байр суурийг бататгаж байна.

Холбоотой сэдвүүд

санхүүжилт хаанбанк2026

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.